ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ
НИЙГМИЙН УХААН, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ
СОНСОГЧ, ОЮУТНЫ ЯРИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛД
Сэдэв : “Ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудалд ”
Боловсруулсан :
ДХИС. НУТ-ийн ахлах багш, доктор, Хошууч Ц. Батбаяр
УЛААНБААТАР ХОТ 2013
Ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудалууд
“ Хэл яриа гэдэл бол хүн өөрөө юм”
Доктор Ц. Сүхбаатар
ОРШИЛ
Зорилго : Шавь төвтэй технологийг хэрэгжүүлэх аргачлалыг болосвруулах хүрээнд семинарын хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, бодгаль хүний үзэл бодол түүний интерсубъектив ертөнцийн нөөц бололцоог нээн илэрүүлэх, диалогын буюу аливаа үзэгдэл юмсыг хоёр талаас нь авч үзэх, цаашлаад олон тал хандлагаар асуудалд хандах соёл, арга зүйн хандлага, ярих чадварыг эзэмшүүлэх, сургалтын шинэлэг арга зүйг боловсруулахад чиглэгдэх юм. Өөрөөр хэлбэл семинарт бэлтгэх, илтгэл, хэлэлцүүлэг, асуудал дэвшүүлэх, тодорхой үр дүнд хүрэх, шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ эмх цэгцтэй мэдээлэл болгон бусдад хүргэх, аргачлалтай холбоотой юм. Өнгөрсөн хугацааны багшлах туршлагаас үзэхэд тестийн шалгалт нь тэднийг ярих чадварын хомсдолд хүргэж, сэтгэлгээний ядууралд оруулж байгаа нь ажиглагдан.
Зорилт : Ялангуяа нийгэм хүмүүнлэгийн гэгдэх үнэлэмж дээр суурилсан хичээлүүдийн хүрээнд аливаа асуудалд монист юмуу догматик байр сууринаас хандах хандлагыг арилгах, уян хатан харилцан ойлголцож, мэдэрсэн тийм харилцан ярианы арга зүйг боловсруулах хүрээнд бодол санаагаа яг таг илэрхийлэх, зөв, чөлөөтэй, эмх цэгцтэй сэтгэх соёлыг семинарын хичээлийн явц дунд хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой.
ҮНДСЭН ХЭСЭГ
“ Үг бол сэтгэл санаагаа илэрхийлдэг хүдэр бөгөөд уурхай нь хүн өөрөө мөн”
Доктор Л. Түдэв
Ярих чадварыг хөгжүүлэх асуудал нь өргөн утгаараа сэтгэх чадварыг хөгжүүлэхтэй шууд холбоотой бөгөөд хүний оюуны байгалийн толинд туссан тусгалтай шууд нөхцөлдөж нөгөө талаас нийтийн өмнө ярина гэдэг нь хариуцлагыг бий болгож, бэлтгэлгүй ярих, логикгүй сэтгэх нь ёс суртахуунгүй асуудал болж хувирдаг.
В. Гумбольт “ хэл бол санааг бүтээгч эрхтэн ” гэжээ. Сэтгэхүй нь хэлгүй бол материаллаг биегүй зүйл, санааны бодит байдал болдог бол үг нь өөрөөсөө олон салаа утга санааг бүтээж байдаг.
Мөн хэл нь хэлний нэгжийн хийсвэр ерөнхий шинжийг, харин ярих хэлэх нь нэгжийн бодит орших шинж болдог[1]. Ухамсар бол хэл ярианы нөлөөгөөр бүрэлдсэн дээд зэргийн уураг тархины бүтээгдэхүүн болж, хөдөлмөрийн хэлбэр нийгмийн харилцаа бүрэлдэх хирээр ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн хэлбэрээр хөгжиж, өнөөгийн позитив эрин үед шинжлэх ухааны онол, парадигмд төвлөрөх болсон байна.
Мөн дискурс нь уялдмал хэллэг Ц. Гомбосүрэн тухайн шинжлэх ухаан, мэргэжлийг бүтээх стартеги болж, өөрийн гэсэн шифр, код, уялдмал хэллэг, айн аппарат, ертөнцийг шинжлэх ухааны үүднээс ойлгох боломжийг олгодог. Ялангуяа шинжлэх ухааны мэдлэг бол дискурсын нэг чухал дүрс бөгөөд янз бүрийн машины хэлэнд хөрвөн мэдлэг, мэдээлэл болон худалдаалагдаж, арилжаалагдаж байна. Иймд ярих чадвар гэдэг нь чухам ямар шинжлэх ухааны салбарын асууудлыг хөндөж буйгаас шалтгаалж олон янзын хэлээр ойлголцох тухай асуудал мөн. Хэл болгон өөрийн гэсэн ойлголтын аппаратаар дамжуулан тухайн системийг нээж байдаг учир ойлголтын аппарат, нэр томъёоны тайлбарыг эзэмших шаардлага гардаг. Нийгмийн шинжлэх ухаан бол аливаа асуудлын мөн чанарыг онол, арга зүйн олон талт өнцгөөс харж тайлбарлах, харилцан ярилцах шинж чанартай.
Ялангуя фиолософи, социологи, эрх зүй, түүх, улс төр, эдийн засгийн хичээлийн хувьд асуудлыг ганц өнцгөөс харах, өрөөсгөл байр сууринаас хандах, монист сэтгэлгээг халж, үзэгдэл үйл явцын талаарх олон хувилбарт дүгнэлт, шийдэлд хүрэх, улмаар плюарлист, арга зүйг эзэмших, зөв хандлагаар хандах, зөв чөлөөтэй сэтгэх соёлын эзэмшүүлэх нь чухал бөгөөд хэн зөв чөлөөтэй сэтгэж байна тэр зөв дүнгэлт шийдвэр гаргаж, зөв илэрхийлэх учиртайд хэл сэтгэхүйн нэгдэл орших болов уу. Гэвч зөв сэтгээд буруу илэрхийлэх алдаа байдгийг анхаарч ярих урлагийг хөгжүүлэх тал дээр анхаарах шаардлага байна.
ДИАЛОГИ диа, логос нь хоёр хүн харилцан ярилцах процесст илрэн гарч байгаа, шинэ хандлага бодгаль үнэт зүйлс, ертөнцийг танин мэдэх, тайлбарлах, ойлгохуйн илрэлүүдийг нээн илэрүүлэхтэй холбогддог. Диалоги нь өөрөө процесс болох хувьдаа диалектикийн түгээмэл холбоонд нь, хөгжил хөдөлгөөнд нь, харилцан хамааралд нь асуудлыг авч үзэх боломжийг олгодог.
Хоёр болон бусад ажиглагчдын хүрээнд харилцан ярилцах процесст шинэ танин мэдэхүйн боломж, мэдлэг, зарчим, хандлагуудыг сайн төвлөрсөн диалогоос олж харж болно. Диалоги шууд ба дам хэлбэрээр явагдаж болох бөгөөд дам хэлбэр нь онлайн орчинд явагдаж байдаг. Жинхэнэ болон жинхэнэ бус орчинд явагдаж буй уг хоёр диалоги хүнийг өөрийг нь төлөвшүүлж, хүмүүжүүлж эсвэл бүр устгаж ч болох талтай. Ухаалаг асуулт тавьж сурах нь хамгийн хэцүү зүйл нөгөө талаас соёлын томоохон илэрхийлэл болж байдаг учир сонсогч, оюутны дотоод ертөнцөд асар их өөрчлөлтийг бий болгож байдаг.
Диалоги арга зүйн зарчим, шалгуур үзүүлэлтэд :
· Шүүмжлэлт сэтгэлгээ
· Логик танин мэдэхүйн төвшин
· Үнэлэмжийн хандлага
· Ёс зүй, хүмүүнлэгийн хандлага
· Харилцааны гоо зүй
· Онол, арга зүйн үндэслэл
· Мэтгэлцээний соёлын эзэмшснээр сэтгэлгээний логик үндэслэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх, үндэслэх, нотлох технологи нь өрнийн болон буддын логик танин мэдэхүйн онолыг диалогийн явцад хэрэгжүүлэх арга, технологи юм.
Бид шинжлэх ухааны судлагдахуунд хэт их анхаарч, хүний бодгаль шинж чанарт бага анхаарч байгаа нь чанартай боловсон хүчин бэлтгэхэд төвөгтэй байдлыг үүсгэж байна. Иймээс судлагдахуун, суралцагч хоёрын тэнцвэртэй байдлыг хадгалсан илүү хүн төвтэй, харилцан ярилцсан сургалтын арга зүйн төслийн боловсруулах шаардлага байна.
Уг арга зүйн давуу тал нь хувь хүний ертөнцөд байгаа олон талт нөөцүүдийг илэрүүлэх хүрээнд тэдний оюун санаанаас өөрөөс нь урган гарсан мэдлэгийг бүтээхэд чиглэгдэх юм.
Харилцан ярилцах нь өөрөө урлаг бөгөөд энэ нь уран илтгэхүйн ухаан болон хөгжиж риторика ярих чадвартай холбогдож ирсэн нь нэг талаас сэтгэл ухаан, нөгөө талаас мэргэн ухаанд хуваагдан үнэмшүүлэх чадвараар илрэх болсон байна. Аристотель “ Илтгэгч гэдэг зүтгэлийнх, найрагч гэдэг заяаных” гэсэн нь сайн илгэгч байх боломж хүн бүрт байгааг олон зууны тэртээ олж харсан[2] хэрэг мөн.
Аристотель маргааныг дараах байдлаар 3 хуваан авч үзсэн байна. Үүнд :
· Диалектикч үнэнийг тодруулагч
· Эрисч зөвдөж үлдэх
· Софич худал хуурмаг шалтаг, үндэслэлийг зориуд, санаатайгаар ашиглан ялж гарах арга байдаг бөгөөд эхний хоёр нь ур чадвар, дараагийнх нь эрмэлзлэл болох юм[3].
Харин үнэмшүүлэхэд логикийн категороос өөр ойлголтыг хэрэглэх шаардлага гардаг ба найруулга зүй, дуу хоолойны өнгө, үг зохицол гол үүрэгтэй бөгөөд сэтгэл зүйн хувьд сайн хүмүүст сонсогчид илүү итгэдэг байна[4].
Итгүүлэх аргын харилцан хамааралт гурван дүрс нь ярьж буй хүний зан ааш, сонсогчийн сэтгэл санааны байдал, илтгэх ярианаас өөрөөс нь тус тус хамаарах хандлагатай байна.
Уран илтгэхүйн ухаан бол диалектик бөгөөд нотолгоо олох арга зүйд үндэслэгдэх ба мэдлэгт суурилсан илтгэх яриа; олон түмэнд хандсан илтгэх яриа нь чанарын ялгаатай бөгөөд аль аль нь энтимем мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Энтимем гэдэг нотлох, нотолгоо гэсэн утгыг илэрхийлдэг ба харин ур чадварлаг гэдэгт олон түмэнд хандсан илтгэх яриаг, чадварлаг бус гэдэгт шинжлэх ухааны онолын мэдлэгт үндэслэгдснийг ойлгож байна.
Эндээс үзвэл риторика нь шинжлэх ухааны бус мэдлэг, дискурс нь шинжлэх ухааны мэдлэгт суурилсан шинжтэй учир энтимемийгнотлол шаарддаг. Эртний грекийн гүн ухаантан Сократ хүнтэй харилцан ярилцах явцдаа өөрийг нь хэн болохыг нь өөрт нь ойлгуулдаг байсан шиг бид өнөөдөр шинжлэх ухааны контекстыг тайлбарлах процесст сонсогч, оюутнууд асуудлын мөн чанарыг нээх арга зүйг боловсруулах шаардлага тулгарч байна. Энэ нь оюутантай харилцан ярилцах үйл явцад хэрэгжиж, тэндээс илүү олон талтай бодгаль санаа бий болох, шинэ мэдлэгийг бүтээх, нөхцөл байдлыг бусдын байр сууринаас харах чадвартай болох зэрэг чадваруудыг эзэмшиж, сонсож, асууж, ярьж сурах зэрэг нь сургалтын шинэ технологийн үндэс болж байна. Өөрөөр хэлбэл хамтран суралцахуйн арга барил, харилцан ярилцахуйн арга барилын диалектикт шилжинэ гэсэн үг. Харилцан ярилцах гэдэг нь оролцоогоор үнэлэх аргад ордог. ОРОЛЦОО гэдэг бол өнөөгийн сургалтын технологийн хамгийн гол амь сүнс нь ба ярьсан зүйл нь заавал зөв байх албагүй, харин буруугаас илүү зөвд шилжих үйл явцыг удирдах хоёр талын үзэл бодлын харилцан ярилцах үйл ажиллагаа мөн.
Герменевтикийн гурвалжинг[5] текстэн ертөнцөд бус харилцан ярианын амьд ертөнцөд хэрэгжүүлэх боломжийг нээх нь чухлаар тавигдаж байна. Харилцан ярилцах процеест “ I and me “ би болон миний гэсэн харьцаа үүсэх бөгөөд бусад хүнд байдаггүй өвөрмөц, содон шинж, бодгаль үнэт зүйлс нөгөө талаас бусдад байдаг нийтлэг шинж төлөвших ба, сүүлчийн шинж нь нийтлэг зүйл, бүтээлч талынх нь эх үүсвэр болж, сонсогч, оюутнуудын хүмүүнлэгийн боловсролын эцсийн зорилго болох нийгэмшилт үр дүнтэй хэрэгждэг. Ярих нь нэг талаар өөрийгөө илэрхийлэх шаардлага нөгөө талаар хэрэгцээ болж өгдөг байна.
Үүнд “ бод, хамтар, хуваалц”, “ хосоор суралцах “ аргууд шийдвэрлэх үүрэгэтэй. Бод, хамтар, хуваалц арга нь хоёр хоёроороо харилцан ярилцаад багуудаас гарсан санаануудаас хамгийн өндөр оноо авсан хоёр сэдвээр хамт олноороо харилцан ярилцаж, тодорхой үр дүн, нэгдсэн дүгнэлтэд хүрэх арга юм[6]. Уг процесст үзэл бодол гэдэг өөрчлөгддөг зүйл болохыг, нийгмийн амьдрал өөрөө олон талтай болохыг, нэг өнцгөөс асуудалд хандаж болохгүйг, уян хатан сэтгэлгээг, зөв чөлөөтэй сэтгэх соёл гм зүйлийн мөн чанарыг ойлгох боломжийг олгодог.
Ярих урлагийн үндсэн зориолго нь сонсогчдын сэтгэлийг сэргээх, шинэ зүйлийг мэдээллэх, урмыг нь сэргээх, итгүүлэн сэнхрүүлэх, уриалан дуудах, агуулга төгөлдөр байх зэрэг олон зорилго, зорилтыг өөртөө агуулж байдаг.
Ярих чадварыг сайжруулахад анхаарах дараах хэд хэдэн асуудлууд байна. Үүнд:
Заавал төлөвлөгөөтэй байж, хураангуй тэмдэглэл хөтлөхСэдэвээ зөв сонгохҮгийг зөв хэрэглэхОнч чанар, утгын шаардлагаТодорхой ойлгомжтой, ойлгоход хялбар байхУчир шалтгааны холбоо, логик үндэслэлЭнгийн байхХураангуй нягт, товч байхЦэвэр ариун чанарСэтгэлд нийцтэй байх чанар Чихнээ чимэгтэй байх Хэлний болон хэлний бус хэрэглэгдэхүүн олон төрөлтэй байх Яриа мэдээллийн шинжтэй байх Тухайн сэдвийн өгүүлэмж түүх байдлаар нээгддэг байх Хэлний тоглоом байдлаар системлэг, объектив, хуульчлагдсан бус нээгддэг байх Үнэн байх шинжээсээ илүү амьдралын нөхцөл болох шинжид чиглэсэн байх Жиших, харьцуулах, зэрэгцүүлэх аргын нэгдэлд сэтгэх Ухуулан ятгасан бус шинжтэй байхҮндсэн санаагаа хөгжүүлж, дэлгэрүүлсэн байх Шинэ нэр томъёог тайлбарласан жишээтэй байх Онол, практикийн нэгдэл хангагдсан Амьдралд хэрэглэгддэг, өгөөжтэй мэдлэг, мэдээллийг бүтээсэн байх Тухайн сэдвийг олон талаас нь судалсан байх Ерөнхийгөөс тодорхойд, тодорхойгоос ерөнхийд гм шинжлэх ухааны танин мэдэхүйн логик судалгааны ажлын арга зүйн хүрээнд боловсруулагдсан байх, Сонсогчийн сонирхол, үнэт зүйлс, зорилго, ирээдүйн сонирхолтой нь уялдсан Ээдрээтэй асуудлыг агуулсан парадокс Өгүүлбэр нь хүмүүст ямар санаа төрүүлж буйг мэдрэх Нэмэлт хэрэглэгдэхүүн ашиглах толь бичиг, интернет, эх сурвалж, бичиг Тоон болон чанарын шинжилгээний нэгдэлд асуудлыг шийдвэрлэх зэрэг 29 асуудлыг боловсруулах хүрээнд ярих урлагийн тухайн нөхцөлд тохирсон, олон хувилбарт шинэ технологиудыг боловсруулж, хөгжүүлэх боломж семинарын хичээл бүрт байна.ДҮГНЭЛТ
Дээрх аргуудын зорилго, ач холбогдлын дараах байдлаар томъёолж болох юм.
Унших чадварыг сайжруулахОй тогтоолтыг дээшлүүлэхЛогик сэтгэлгээг хөгжүүлэхШүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхАнхаарал, төвлөрөлт нэмэгдэхБусдын үзэл бодол үнэлэмжийг хүндэтгэн тэднээс суралцах Асуудалд уян хатан хандах, зөв чөлөөтэй сэтгэхӨөрийгөө болон нийгмийг танин мэдэх арга зүй, соёлыг төлөвшүүлэх зэрэг болно.Мөн Ярих гэдэг нь мэдээлэх, харилцах, хамтарч амьдрах, сонсох, ойлголцох, үгүүлэх, хэлний болон хэлний бус хэрэглэгдэхүүнийг боловсруулах, өгөгдлийг эмхлэх, мэдээллийг боловсруулах, дамжууулах, хувиргах арга барилыг ухамсарлан мэдсэн байдал, үг, өгүүлбэрийн оносон зохицол, хэлний нэгжүүдийг зохистой хэрэглэсэн дотоод нэгдэл, нийгэм-соёлоор нөхцөлдсөн хэлний тогтолцоо, сэтгэхүйн нарийн нийлмэл бүтэц, технологи, тэмдэглэгч, тэмдэглэгдэгч хоёрын харилцаа, сонголт хийх чадвар мөн.
Ярих урлагийн асуудал нь хүнээс олон талын онолын мэдлэг, мэдээлэл, чадвар, философи сэтгэлгээ, логик танин мэхдэхүйн арга зүйн үндсүүд, ашиг сонирхолын олон призмүүд дунд түүний алтан дундажийг олох, эмх цэгц, дэс дараа, зохион байгуулалтын сахилга батыг шаардаж, өөрийн гэсэн технологиудыг хүн бүрт бүрдүүлж өгч байдаг. Эцэстээ юу ярих нь гол бус хэрхэн яаж ярих нь асуудал болж, ярих арга барил, технологи нь сургагч, суралцагч хоёрын харилцаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх гол хүчин зүйл болоод байна.
Өнөөгийн үйлчилгээний технологитой нийгэмд үйл ажиллагааны процессын шинж нь гол хөдөлгөгч хүч болсноор ярих чадвар, ярилцах урлагийн үүрэг, ач холбогдол эрс өсч байна.
НОМ ЗҮЙ
1. Ц. Батбаяр “ Ёс зүй ”. УБ., 2004 он.
2. Ц. Батбаяр “ Философи ”. УБ., 2005 он.
3. Ц. Пүрэв, Ц. Содов “ Сургалтын арга барил, технологийн шинэчлэлийн асуудал ”. УБ.,2011он.
4. Ц. Гомбосүрэн “ Хэлний философи ба лингвистик философи ”. УБ., 2010он.
5. Ц. Сүхбаатар “ Монгол хэлний найруулга зүй”. УБ., 1998 он.
6. Б. Даш-Ёндон “ Эртний грекийн фиолософи сэтгэлгээний эх сурвалж ”. УБ., 2011он.
7. Соёл судлаач багш нарын үндэсний V дугаар семинарын материал. УБ., 2005 он.
8. М. Базаррагчаа “ Хэлний үндсэн болон завсрын нэгжийг тал бүрээс нь судлах нь ”. УБ., 1991 он.
9. Л. Отгонбаатар “ Эрүүгийн ертөнцөд нийтлэг хэрэглэгддэг этгээд үг хэллэгийн толь ”. УБ.,2002 он.
[1] М. Базаррагчаа “ Хэлний үндсэн болон завсрын нэгжийг тал бүрээс нь судлах нь ” УБ., 1991 57 дахь тал
[2] Соёл судлаач багш нарын үндэсний V дугаар семинарын материал. УБ., 2005 он. 152 дахь тал
[3] Б. Даш-Ёндон “ Эртний грекийн фиолософи сэтгэлгээний эх сурвалж ” УБ., 2011 475 дахь тал
[4] Мөн тэнд. 475 дахь тал
[5] Ц. Батбая “ Ёс зүй ”. УБ., 2004 . 35 дахь тал
[6] Ц. Пүрэв, Ц. Содов “ Сургалтын арга барил, технологийн шинэчлэлийн асуудал ”. УБ.,2011, 69 дэх тал
